Сайн мэдээ: Чацаргана жимсэнд коронавирусыг дарангуйлдаг бодис байгааг тогтоожээ

 БНСУ-ын улсын Ихуа (EWHA) их сургуулийн судлаачид чацаргана жимсэнд Коронавирусыг дарангуйлдаг бодис байгааг олж тогтоосон байна.  
Ихуа их сургуулийн Уралогийн тасгийн профессор Юн Хана чацаргана жимснээс гарган авсан биологийн хүчил нь бактери, вирусыг хүчтэй дарангуйлдаг болохыг туршилтаар баталснаа мэдэгдээд байна. Архаг цистит өвчнийг эмчлэх аргыг батлах явцдаа судалгааны үр дүнгээ олж мэдсэн талаараа эрдэмтэд ярьжээ.
Судалгааг ахалсан профессор Юн Хана “Чацарганад агуулагддаг бактери нь хүний биед мутацид орж үржихэд нөлөөлдөг пурины идэвхийг бууруулдаг. Тиймээс ч Коронавирсыг эмчлэхэд нэмэртэй гэдэгт найдаж байна” гэж мэдэгджээ.
Түүнчлэн, Коронавирусаас гадна, гепатит, ДОХ, эбола зэрэг вирусын эмчилгээнд чацаргана жимсийг ашиглах боломжтой гэж судлаачид ярьсан байна. Учир нь, Коронавирус нь дээрх өвчнүүдтэй төстэй байдлаар мутацид ордог болохыг эрэмдтэд тогтоосон байдаг юм байна.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ