Он гарсаар сүрьеэгийн 20 тохиолдол бүртгэгджээ
Жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг дэлхий нийтээр “Сүрьеэтэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэдэг.
Ховд аймагтжилд 50-60 хүн сүрьеэ өвчтэй гэж оношлогдож байгаа нь улсын дунджаас хоёр дахин бага үзүүлэлт аж.
Өнгөрсөн2019 онд Ховд аймгийн хэмжээндсүрьеэөвчний 56 тохиолдол бүртгэгдсэн.
Тэгвэлэнэ оны эхний гурван сарын байдлаар нийт 20 хүн сүрьеэгээр өвчилсөн гэж оношлогдож, эмчлүүлж байна.
Сүрьеэ өвчнийг эрт илрүүлсэн тохиолдолд бүрэн эмчлэх боломжтой. Тиймээс иргэдсүрьеэөвчнийэсрэг вакцин, үзлэг оношилгоонд үе шаттай хамрагдахыг эмч мэргэжилтнүүд уриалав.