Гэвш лам Дэнгела Баянзүрх дүүрэгт хандив өргөжээ

Дэлхийн 190 гаруй оронд тархсан коронавирусээс өөрийгөө болон бусдыг хамгаалах үйлст иргэн, аж ахуйн нэгжүүд нэгдэн тусламж үзүүлж, хандив өргөсөөр байна. Хаврын дунд сарын шинийн нэгний билэгт энэ өдөр гэвш лам Дэнгела Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1000 ширхэг амны хаалт, гар ариутгагчийг гардуулан өгчээ. Тэрээр энэ аюулт тахалд хүн ард маань өртөхгүй эрүүл, энх байхыг ерөөж өөрийн оршин суудаг дүүрэгтээ ийнхүү хувиасаа хандив өргөж байгаага хэлжээ. Баянзүрх дүүргийн удирдлагууд түүнд баярласнаа илэрхийлж талархал гардуулсан байна.
Гэвш лам Дэнгела Баянзүрх дүүрэгт хандив өргөжээ
Гэвш лам Дэнгела нь түвд хүн бөгөөд 12 дахь жилдээ Батсүмбэр дэх ахмадуудад буяны үйлээ түгээж байгаа ажээ. Мөн эмэгтэйчүүд болон хүүхдийн хорих ангиудад буян номоо түгээдэг уламжлалтай юм байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ