Жак Ма 1 сая амны хаалт, 500.000 оношлуур хандивлалаа
“Alibaba”-ын үүсгэн байгуулагч, Хятадын алдарт тэрбумтан Жак Ма АНУ-д коронавирусээс хамгаалахын тулд 1 сая амны хаалт, 500.000 оношлуур хандивлах болсон тухайгаа өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн.
Тэгвэл түүний энэхүү сэтгэлийн хандив өнөөдөр өглөө Шанхайн усан боомтоос ачигдан Америкийг зорьсон байна.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Миний энэ хандив тусламж америкчуудад тахлын эсрэг тэмцэхэд бага ч гэсэн тусална гэж найдаж байна!" хэмээн бичжээ.
Мөн Япон, Иран зэрэг оронд тус тус 1 сая амны хаалт хандивласан бол Европын орнуудад 1.8 сая амны хаалт, 100.000 оношлуур өгчээ.