"Чингис хааны музей"-н сууринд төрийн тахилгатай уулын хөрс, тариа будааны дээж хийнэ

"Байгалийн түүхийн музей”-н барилгыг буулган "Чингис хаан музей" шинээр барих шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэ хүрээнд  "Чингис хааны музей"-н барилгын сууринд Төрийн тахилгатай уул, хайрханы хөрсний дээж, зарим томоохон нуур, гол, мөрний усны дээж болон анхилуун үнэрт ургамал, тариа будааны дээж, есөн эрдэнийг залж шүншигт байршуулах юм байна. Тухайлбал, есөн эрдэнийн нэг болох ган төмрийг Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс авахаар болжээ.
Сонирхуулахад, "Чингис хаан музей"-д Хүннү гүрнээс эхлээд Их Монгол улс, Монголын Эзэнт гүрэн, ХХ зууны Монгол хүртэлх хаад, язгууртны түүх, өв соёлыг дэлгэн харуулсан үзмэрийн 15 танхим бүхий олон улсын стандартад нийцсэн музей байхаар тооцсон.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ