Бөрт чоно 630 онд тэнгис гэтэлж иржээ
Тэмүүжингийн 22 дахь дээдэс Бөрт чоно 612 ондтөрж 630 онд тэнгис гэтэлж Онон мөрний тэрүүнээ ирж нутагласныгтүүхэн эх сурвалжуудаас баримжаалан тооцоолж болж байнахэмээнэх сурвалж судлаачС.Сэргэлэнөгүүллээ.
“Сэргэлэн интернэйшнл эксдедишн/СИЭ/”-ээс “Эх сурвалж-Үндэсний ой санамж” цуврал хэлэлцүүлгийг хэл түүх, уламжлалын сэдвээр сар бүр зохион байгуулж байгаа. Коронавирусээс сэргийлэх зорилгоор олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх төр засгийн шийдвэрийн дагуу тус байгууллага энэ удаад “Тэмүүжингийн дээдэс” хэлэлцүүлгийг лайваар явуулсан юм.
Монголын түүх, хэл шинжлэлийн тулгуур эх сурвалжийн нэг “Монголын нууц товчоо /МНТ/” нь “Чингис хааны узай дээд тэнгэрээс заяат төрсөн Бөрт чоно ажгуу. Гэргэй инү Гоо марал ажуу. Тэнгис гэтэлж ирэв. Онон мөрний тэрүүнээ нутаглаж төрсөн Батцагаан ажуу” гэж эхэлдэг. Тэгэхээр Бөрт чоно Онон мөрний тэрүүнээ ирсэн он цагийг тодорхойлох боломж бий юу гэсэн асуултаар хэлэлцүүлэг эхэлсэн юм.
Эх сурвалж судлаач С.Сэргэлэн дээрх асуултад хариулахдаа, “Бөрт чоно бол Тэмүүжингийн 22 дахь дээдэс. Овгийн ахлагч буюу хаан болж байгаа хүний нэг үеийг 25 жилээр тооцож болно гэсэн судалгааны үр дүнд СИЭ хүрсэн” гэдгийг тодотгоод МНТ, “Судрын чуулган”, “Кидан улсын түүх” гэсэн гурван эх сурвалжийн мэдээллийн огтлолцоон дээрээс нэгдүгээрт, Тэмүүжингийн гурав дахь дээдэс Хабул хааны болон найм дахь дээдэс Мэнэн Дутумын оршиж байсан оныг тогтоож болж байна” гээд эх сурвалжуудаас ишлэв.
Мөн “Кидан төрийн түүх”, “Судрын чуулган” зэрэг эх сурвалжийн мэдээнээс иш татаж Тэмүүжингийн найм дахь үеийн дээдэс Мэнэн Дутумыг 962 онд төржээ гэж тооцоолжээ.
Тодруулбал, "Судрын чуулган"-д Киданы төр их хэмжээний цэрэг өөрийнхөө умард хил рүү илгээж Хэрлэн голын саваар орших Жалайр аймгийг ихээр хядсан тухай өгүүлжээ. Цөөн бүлэг Жалайрууд Киданы их цэргээс умаршаа зугтах зуураа Мэнэн Дутумын бэлэвсэн гэргийн Мунулуныг алжээ.Мэнэн Дутумынтухай ийм баримт Судрын чуулганд байна. И Лүн ли-гийн бичсэн "Кидан төрийн бичигт" 1014 онд Кидан төрийн Шэн зун хуанди их хэмжээний цэрэг илгээж жүкиадыг (жалайрыг) цохисон тухай бичжээ. Учир нь жалайрууд Кидан төрийн умард хэсгийг дээрэмдэн үймүүлснийхээ төлөө ийм том хохирол Киданы хаанаас амсжээ. Үүнээс хойш Жалайрууд дахин дээрэм тонуул хийхээ больж Кидан төртэй арьс шир, ноос ноолуур, малаар худалдаа хийдэг болжээ. Эдгээр хоёр эх сурвалжийн огтолцоогоор Тэмүүжингийн дээдМэнэн Дутум1014 онд амьд байсан бол 52 настай байх байжээ.
Судлаачийн энэхүү тооцооллыг Чингисийн мэндэлсэн 1162 оноос найман үеэр хөөн тооцоход мөн л 962 он гарна. Тэгэхээр 10-15 жилийн наана цаана байж болох ч Бөрт чоно 612 оны үед төржээ.Тэгэхээр “Тэнгис гэтэлж ирсэн" нь 630 он байх боломжтой. Энэ бол Этүгэнд Түрэг төрийн үе байсан. Түргийн хаан өөрийнхөндөө баригдаж Тан төрийн хаанд хүргэгдсэнээр Түрэг төр үгүй болж 53 жилийн хугацаанд бүх Ху нарыг Тан төр хурааж авсан түүхтэй. Ингээд 683 онд Түрэг төрийг Элтэрс хаан сэрээсэн. Түүний дүү Можо хаан Киданыг тэр чигээр нь эвдэж хүн амыг олзолж их хүчирхэг улс болсон гэж эх сурвалжид бичээстэй буй. Түрэг төр 742 онд мөхсөн.
“Хуучин тан төрийн бичиг”-ийн шивэй нарын хэсэгт анх удаа монгү шивэй гэж гардаг. Этүгэнд байсан Уйгур төр 840 онд мөхжээ. Уйгурууд бол Хүннүгийн хойчис бөгөөд Орд Балга хот хэмээх маш том хот байгуулсан байсан. Их Монгол Улсын Хархорин хотоос суурь нь 31 дахин том хот байжээ. Энэ үе бол Тэмүүжингийн 12-16 дахь үеийн дээдэс Сач бэх, Их нүдэн, Шин Сочи, Боржигдай мэргэн, Торголжин баяны амьдарч байсан үед хамаарна. Гэхдээ тэд энэ үед Этүгэнд байсан Уйгур төрд харьяалагдахгүй, Тан төрийн хур байжээ. Кидан төрийн Абожи 907 онд их хаанд өргөмжлөгдөхөөс өмнө, ван байх үед нь киданчууд шивэйг хураасан байжээ. Тан төрд хураагддаг тэр үе бол яах аргагүй Добу мэргэн Алунгоо хоёрын үеэс эхэлж байна.
-Бөрт чоно, Гоо марал нар ямар тэнгис гэтэлж ирсэн бэ гэдэг асуулт мөн сонирхолтой. Хэлэлцүүлгийн үеэр судлаач үүнд мөн тайлбар өгсөн юм.
Тэрээр, үүнийг логикоор хөөе. Онон мөрний тэрүүнээ буюу том хэмжээний гол нуур гэвэл Хөлөн нуур юм. Хөлөн нуурыг хөтөлгөө морьтой хүн өдөртөө тойрчихно. Хөлөн нуурын өмнө зусаж байсан хүмүүс умар луугаа нүүгээд оччихож болно, өөрөөр хэлбэл түүхэнд бичигдэх том үйлс биш юм.
Дараагийн нэг таамаг бол Америк, Ази тивийг холбодог Номхон далай. Америкаас хүрээд ирсэн юм уу гэдэг таамгийг бас үгүйсгэж болно. 9-10-р зуун хүртэл далай тэнгисийг гаталдаг усан онгоцны үйлдвэрлэлийн хөгжил ирээгүй байсан. Тэгэхээр Бөрт чоно, Гоо марал хоёр Номхон далайг гаталсан гэдэг ямар ч оргүй, түүхэн үнэнд нийцэхгүй.
Харин Бай гол буюу Байгаль нуурыг гэтэлж болно. Байгаль нуур бол өргөөшөө 80 км, уртаашаа 680 км. Тэгэхээр Байгаль нуурыг хөлдсөн байхад нь гаталж гэтэлж ирж болно. Гатлах гэтлэх гэдэг үг манай хадан бичигт хэтэрч ирлээ гэсэн үг. Бай голын умард хэсэг бол “Түрэг төрийн бичээс”-т Дуло улсын нутаг байхгүй юу, тэндээс иржээ гэдэг дүгнэлтэд хүрч байна.
Хэлэлцүүлгийн төгсгөлд судлаач дүгнэж хэлэхдээ, манай түүх бичлэгт гарсан алдааны тухай хөндөн өгүүлсэн.
Түүхэнд гарсан гурван том алдаа байна. Хамгийн бага алдаа нь Хүн төрийнхөө зүүн хойд овогтон Тэмүүжингийн дээдсийг төв овгоо болгочихсон. Үүнээс болоод газар усаа ч, хэл ээ ч мэдэхээ байсан.
Саяаны нуруунаас эхлэлтэй Хөх нуурт очоод, 552 онд Этүгэнд эргэж ирж төр байгуулсан түрэг овогтноо өөрийн биш гэсэн. Тэд бол өнөөгийн Стамбулын турктэй огт хамаагүй юм.
Алдаа алдааны хамгийн том нь төв овгоо ерөөс тогтоогоогүй. Манай баталгаажсан түүхээр бол Хүннү, Тэлэ, Уйгур, Хэрэйд, Найманы хойчис халхууд хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй, Этүгэнд буюу Орхон, Сэлэнгэ, Туул, Хануй, Хүнүй энэ голдоо 5000 жил үеэс үед оршиж байсан.
Гадны түүхчдийн нөлөөнд ороогүй,1930-аад оны тэргүүлэх сэхээтнүүдийн бодлого ямар байсан нь чухал юм. Тухайлбал, Их зохиолч Д.Нацагдорж “Түүхийн шүлэг”-тээ 5000 жил бид эндээ оршсон, Хүннүгийн үед хүчирхэг улсыг мандуулсан гэсэн байдаг.
Төрийн сайд байсан, Судар бичгийн хүрээлэнд ажиллаж байсан А.Амар1930-аад ондхэвлүүлсэн“Монголын товч түүх” номдоо
Манай Монголын тэргүүлэх сэхээтнүүд яагаад тухайн үеийн ой санамжаар манай Монгол Хүннүгээс гаралтай гэж байна. Энэ бол тэр үеийнхэн ингэж ойлгож байсных. Хэзээнээс бид ингэж төөрөв өө, хэзээнээс далийв аа гэдэг асуулт гарна аа. ЗХУ-ын түүхчдийн нөлөөлөл орж ирээд 1949 оноос манай түүхийг бичилцсэн. Өөрөөр хэлбэл, социализмын үед бидэнд юу хэлж байв гэхээр өнгөрсөн үе чинь хамаагүй ээ, харин социализмын материал техникийн баазыг байгуулаад коммунизмд очно, тийнхүү хаана очих чинь чухал юм гэдгийг сургалтын бүх материал дээр өгснөөс 1960 онд их, дээд сургуульд байсан хүмүүсээс эхлэн төөрөгдсөн.Бид шинэ түүхийг хийгээгүй, төөрөгдлийг засъя гэж энэ хэлэлцүүлгийг хийлээ.

МНТ-ны 52 дугаар хэсэгт “Хамаг Монголыг Хабул хаан мэдэн авав” гэж байдаг. Харин Рашид Ад-диний “Судрын чуулган”-д Хабул хаан Алтан улсад уригдан очсон тухай бий. Тэгэхдээ Хабул хаан амиа хамгаалахын тулд Алтан улсын хааны сахлыг нь шүүрч аваад доромжилсон тухай маш тодорхой өгүүлсэн байдаг. Тэгэхээр Хабул хаан Алтан хаантай уулзаж байсан энэ түүхэн үйл явдлын он цагийг тогтоох ямар боломж байна вэ гэхээр “Кидан төрийн түүх” шастирт Алтан хаан 1118 онд хаан ор суугаад 1123 онд өөд болсон тухай өгүүлдэг. Эндээс Хабул хаан тухайн он цагт амьдарч байжээ гэсэн дүгнэлт гарна.Тэмүүжинг 1162 онд төрсөн гэдэг. Хабул хаан Тэмүүжингийн дээшээ гурав дахь үе, тиймээс нэг үеийг 25 жил хэмээн тооцвол 1118 онд Хабул хаан барагцаалбал 32-33 настай байсан байж таарна. Энэ үйл явдлаас хойш тун удахгүй Хабул хаан өвдөөд нас барсан. Гурван эх сурвалжийн огтлолцооноос Хабул хааны амьдарч байсан он цагийг ийнхүү тогтоож чадсан нь судалгааны маш том үр дүн юм гэж С.Сэргэлэн судлаач тодотгосон.
Мөн “Кидан төрийн түүх”, “Судрын чуулган” зэрэг эх сурвалжийн мэдээнээс иш татаж Тэмүүжингийн найм дахь үеийн дээдэс Мэнэн Дутумыг 962 онд төржээ гэж тооцоолжээ.
Тодруулбал, "Судрын чуулган"-д Киданы төр их хэмжээний цэрэг өөрийнхөө умард хил рүү илгээж Хэрлэн голын саваар орших Жалайр аймгийг ихээр хядсан тухай өгүүлжээ. Цөөн бүлэг Жалайрууд Киданы их цэргээс умаршаа зугтах зуураа Мэнэн Дутумын бэлэвсэн гэргийн Мунулуныг алжээ.Мэнэн Дутумынтухай ийм баримт Судрын чуулганд байна. И Лүн ли-гийн бичсэн "Кидан төрийн бичигт" 1014 онд Кидан төрийн Шэн зун хуанди их хэмжээний цэрэг илгээж жүкиадыг (жалайрыг) цохисон тухай бичжээ. Учир нь жалайрууд Кидан төрийн умард хэсгийг дээрэмдэн үймүүлснийхээ төлөө ийм том хохирол Киданы хаанаас амсжээ. Үүнээс хойш Жалайрууд дахин дээрэм тонуул хийхээ больж Кидан төртэй арьс шир, ноос ноолуур, малаар худалдаа хийдэг болжээ. Эдгээр хоёр эх сурвалжийн огтолцоогоор Тэмүүжингийн дээдМэнэн Дутум1014 онд амьд байсан бол 52 настай байх байжээ.
Судлаачийн энэхүү тооцооллыг Чингисийн мэндэлсэн 1162 оноос найман үеэр хөөн тооцоход мөн л 962 он гарна. Тэгэхээр 10-15 жилийн наана цаана байж болох ч Бөрт чоно 612 оны үед төржээ.Тэгэхээр “Тэнгис гэтэлж ирсэн" нь 630 он байх боломжтой. Энэ бол Этүгэнд Түрэг төрийн үе байсан. Түргийн хаан өөрийнхөндөө баригдаж Тан төрийн хаанд хүргэгдсэнээр Түрэг төр үгүй болж 53 жилийн хугацаанд бүх Ху нарыг Тан төр хурааж авсан түүхтэй. Ингээд 683 онд Түрэг төрийг Элтэрс хаан сэрээсэн. Түүний дүү Можо хаан Киданыг тэр чигээр нь эвдэж хүн амыг олзолж их хүчирхэг улс болсон гэж эх сурвалжид бичээстэй буй. Түрэг төр 742 онд мөхсөн.
“Хуучин тан төрийн бичиг”-ийн шивэй нарын хэсэгт анх удаа монгү шивэй гэж гардаг. Этүгэнд байсан Уйгур төр 840 онд мөхжээ. Уйгурууд бол Хүннүгийн хойчис бөгөөд Орд Балга хот хэмээх маш том хот байгуулсан байсан. Их Монгол Улсын Хархорин хотоос суурь нь 31 дахин том хот байжээ. Энэ үе бол Тэмүүжингийн 12-16 дахь үеийн дээдэс Сач бэх, Их нүдэн, Шин Сочи, Боржигдай мэргэн, Торголжин баяны амьдарч байсан үед хамаарна. Гэхдээ тэд энэ үед Этүгэнд байсан Уйгур төрд харьяалагдахгүй, Тан төрийн хур байжээ. Кидан төрийн Абожи 907 онд их хаанд өргөмжлөгдөхөөс өмнө, ван байх үед нь киданчууд шивэйг хураасан байжээ. Тан төрд хураагддаг тэр үе бол яах аргагүй Добу мэргэн Алунгоо хоёрын үеэс эхэлж байна.
Тэгэхээр, Тэмүүжингийн дээдэс эхлээд тэнгис гэтэлж ирээд Түрэг төрийн хур /харьяат. сурв/ байсан. Дараа нь Тан төрийн хур байснаа буцаж Түрэг төрийн хур байгаад, тэгээд Уйгур төрийн үед буцаад Тан төрийн хур болсон. Дараа нь Кидан төрийн хур байжээ.Кидан төрийнАбожи1118 онд өөрийгөө хаанаар зарласан. Энэ үед Хабул хаан ямар байсныг дээр эх сурвалж түшин өгүүлсэн билээ. Тэгээд дараа нь Бартан баатар, Есүхэй баатрын байсан он цаг юм. Ийнхүү Тэмүүжингийн 22 үе ямар төрийн үед ямар байсныг базаж хөөж гаргаж болж байна гэв.
-Бөрт чоно, Гоо марал нар ямар тэнгис гэтэлж ирсэн бэ гэдэг асуулт мөн сонирхолтой. Хэлэлцүүлгийн үеэр судлаач үүнд мөн тайлбар өгсөн юм.
Тэрээр, үүнийг логикоор хөөе. Онон мөрний тэрүүнээ буюу том хэмжээний гол нуур гэвэл Хөлөн нуур юм. Хөлөн нуурыг хөтөлгөө морьтой хүн өдөртөө тойрчихно. Хөлөн нуурын өмнө зусаж байсан хүмүүс умар луугаа нүүгээд оччихож болно, өөрөөр хэлбэл түүхэнд бичигдэх том үйлс биш юм.
Дараагийн нэг таамаг бол Америк, Ази тивийг холбодог Номхон далай. Америкаас хүрээд ирсэн юм уу гэдэг таамгийг бас үгүйсгэж болно. 9-10-р зуун хүртэл далай тэнгисийг гаталдаг усан онгоцны үйлдвэрлэлийн хөгжил ирээгүй байсан. Тэгэхээр Бөрт чоно, Гоо марал хоёр Номхон далайг гаталсан гэдэг ямар ч оргүй, түүхэн үнэнд нийцэхгүй.
Харин Бай гол буюу Байгаль нуурыг гэтэлж болно. Байгаль нуур бол өргөөшөө 80 км, уртаашаа 680 км. Тэгэхээр Байгаль нуурыг хөлдсөн байхад нь гаталж гэтэлж ирж болно. Гатлах гэтлэх гэдэг үг манай хадан бичигт хэтэрч ирлээ гэсэн үг. Бай голын умард хэсэг бол “Түрэг төрийн бичээс”-т Дуло улсын нутаг байхгүй юу, тэндээс иржээ гэдэг дүгнэлтэд хүрч байна.
Хэлэлцүүлгийн төгсгөлд судлаач дүгнэж хэлэхдээ, манай түүх бичлэгт гарсан алдааны тухай хөндөн өгүүлсэн.
Түүхэнд гарсан гурван том алдаа байна. Хамгийн бага алдаа нь Хүн төрийнхөө зүүн хойд овогтон Тэмүүжингийн дээдсийг төв овгоо болгочихсон. Үүнээс болоод газар усаа ч, хэл ээ ч мэдэхээ байсан.
Саяаны нуруунаас эхлэлтэй Хөх нуурт очоод, 552 онд Этүгэнд эргэж ирж төр байгуулсан түрэг овогтноо өөрийн биш гэсэн. Тэд бол өнөөгийн Стамбулын турктэй огт хамаагүй юм.
Алдаа алдааны хамгийн том нь төв овгоо ерөөс тогтоогоогүй. Манай баталгаажсан түүхээр бол Хүннү, Тэлэ, Уйгур, Хэрэйд, Найманы хойчис халхууд хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй, Этүгэнд буюу Орхон, Сэлэнгэ, Туул, Хануй, Хүнүй энэ голдоо 5000 жил үеэс үед оршиж байсан.
Гадны түүхчдийн нөлөөнд ороогүй,1930-аад оны тэргүүлэх сэхээтнүүдийн бодлого ямар байсан нь чухал юм. Тухайлбал, Их зохиолч Д.Нацагдорж “Түүхийн шүлэг”-тээ 5000 жил бид эндээ оршсон, Хүннүгийн үед хүчирхэг улсыг мандуулсан гэсэн байдаг.
Төрийн сайд байсан, Судар бичгийн хүрээлэнд ажиллаж байсан А.Амар1930-аад ондхэвлүүлсэн“Монголын товч түүх” номдоо
“Зарим нэгэн Монголын түүхийг бичигчид нь дан ганц Чингис хаанаас эхэлж түүний дараах үеүдийг ч гүйцэтгэн өгүүлэхгүй Чингис хааны нэгэн үе төдийгөөр дуусгах нь буй болой. Энэ нь дан ганц нэг хүний намтар болох төдий буюу монгол үндэстний нэгэн хэсэг мандсан түүх болохоос Монгол үндэстний бүрэн бүтэн түүх бус болой. Хүннү Монголын өвөг дээдэс болох нь сэжиггүй үнэн болно"гэж хэлсэн байдаг.