Казахстан улс 30 сая долларын үнэтэй патентаар туслав

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Айлчлалын үеэр хоёр орны бизнес форум Нур-Султан хотод болсон бөгөөд бизнес эрхлэгчид "Алт мөнгө/үнэт металь/цэвэршүүлэх үйлдвэр барих", "Нүүрсний ордуудаас ферросолицион үйлдвэрлэх үйлдвэр барих", "Агаарын техникийн ачаа тээврийн нислэгийн инженер, техникийн үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх", "Хорио цээрийн бэлдмэл үйлдвэрлэх, мэргэжилтнүүдийг сургах сургалтын төв байгуулах" зэрэг найман гэрээг үзэглэв.
Уг гэрээний хүрээнд Казахстаны талаас 30 сая ам.долларын үнэ бүхий алт цэвэршүүлэх технологийн патентаа Монголын талд үнэ төлбөргүй өглөө.
Казахстан улс нь жилд 70 тонн алт үйлдвэрлэх зорилтынхоо хүрээнд Нур-Султан хотод 2013 онд "Тау-Кен Алтын" алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулж ашиглалтад оруулснаар алтыг 99,99 хувь хүртэл цэвэршүүлж улмаар жилд 25 тонн алт, 50 тонн мөнгө цэвэршүүлэх боломжтой олон улсын шаардлага хангасан үйлдвэртэй болсон ажээ. Тэрхүү үйлдвэр нь "Тау-Кен Самрук" ТӨХК-ийн санхүүжилтээр Хөрөнгө оруулалт, хөгжлийн яамны хяналт, удирдлагаар ажилладаг байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ