С.Бямбацогт: Аюултай нөхцөл байдал үүсээгүй учраас сонгууль хугацаандаа явагдах байх
Үндсэн хуулийн өөрчлөлтийг авдугаар сарын 25-наас эхлэн дагаж, мөрдөх ба Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орох эсэх асуудлын талаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хороон дарга С.Бямбацогтоос тодруулллаа.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлж эхлэхтэй холбоотойгоор Засгийн газрын бүтцийн талаар хөндөж байгаа. Энэ талаар та тайлбар хэлээч?-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой Ерөнхийлөгчийн тухай, Шүүхийн тухай, УИХ-ын тухай Засгийн газрын тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Аудитын тухай зэрэг заавал, зайлшгүй нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай хуулиуд бий. Өөрөөр хэлбэл, 1992 онд Үндсэн хууль батлагдаад түүнтэй холбогдуулан төрийн байгууламжаа шинэчилсэн. Үүнтэй адил нөхцөл байдал 2019, 2020 онд үүсч байна. Энэ хаврын чуулганаар УИХ-ын тухай болон УИХ-ын Дэгийн тухай, Засгийн газрын тухай хуулийг зайлшгүй шинэчлэх учиртай. Учир нь бид УИХ-ын сонгуулиас өмнө дээрх хуулиудыг баталж байж сонуулийн үр дүнгээр байгуулагдах УИХ, Засгийн газар үйл ажиллагаа явуулах эрх зүйн чадамжтай болох юм. Хэрэв тэгэхгүй бол сонгуулийн дараа байгуулагдсан УИХ маань Үнсдэн хууль зөрчсөн болж эхэлнэ. Нэгэнт хуулиа баталж чаөдахгүй бол давхар дээлээ тайлахаас эхлээд Үндсэн хууль зөрчсөн асуудалд орно. Тиймээс дээрх хуулиа хаврын чуулганаар нэн тэргүүнд тавих юм.
-Дагалдан гарах журмуудад “давхар дээл”-ийн зохицуулалтыг хэрхэн зохицуулж байна вэ?-Шинэ Үндсэн хуулиа бид таван сарын 25-аас мөрдөнө. Бид Үндсэн хуулиа дагаж мөрдөх журмын тухай хуулиа баталсан. Түүнд одоогийн хүчин төгөлдөр хуулиудыг шинэчилж, өөрчилтөл хуучин хууль үйчилнэ гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл Засгийн газрын тухай хуулиа хаврын чуулганаар баталсан ч хэрэгжих хугацааг нь долдугаар сарын 1-нээс гэчихээр хуучин хуулиараа энэ Засгийн газар үйл ажиллагаа явуулаад, дараа нь байгуулагдах нь шинэ Үндсэн хуулийн дагуу ажиллах учраас эрх зүйн ямар нэгэн зөрчил үүсэхгүй.
-Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах уу? -Сонгуулийн дараа байгуулагдах УИХ, Засгийн газрыг шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг дагаж мөрдөх журмын хуульд энэ талаар тусгасан. Эрхзүйн асуудал зөрчигдөхгүй.
-УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах уу? -Өнөөдөр Засгийн газар сайн ажиллаж байна. Монгол Улсад аюултай нөхцөл байдал үүсээгүй байна. Тийм учраас сонгууль хугацаандаа явагдах байх.
-Байгалийн баялаг төрийн, нийтийн өмч гэсэн заалт Үндсэн хуульд тусгасан. Энэ заалтыг хэрхэн хэрэгжүүлэх вэ? -Бид Үндэсний баялгийн тухай хууль батална. Ирээдүй хойч үедээ байгалийн баялгийг яаж өвлүүлэн үлдээх вэ гэдгийг энэ хуулиндаа тусгана.