УОК-оос Японы тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг яаралтай суудлаа баталгаажуулахыг санууллаа

Нэг иргэнийг 21 хоног тусгаарлах ба байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1,050,000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөг тушаах юм. Мөн төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулах учраас яаралтай суудлаа баталгаажуулах хэрэгтэй юм.
Түүнчлэн тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-ээр төлөхгүй, зөвхөн банкны теллерээр эсвэл мобайл банк, интернэт банкаар төлөх боломжтой бөгөөд төлбөр хийхдээ өөрийн Овог, Нэр, Регистрийн дугаар болон байрны төлбөргэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.