БНСУ-аас 1000 иргэнээ тусгай үүргийн онгоцоор авна
Өнөөдрий Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу 1000 иргэнээ БНСУ-aaс тусгай үүргийн онгоцыг 4 удаа нисгэж авахаар боллоо.
Мөн Япон Улсаас ийм шалтгаантай иргэдээ авахаар шийдвэрлэлээ. Тухайн улсуудад нь оношлуулах зардлыг Засгийн газраас гаргахаар болов. Иргэд эх орондоо ирээд 14 хоног тусгаарлагдаж оношлуулна. Ирэх зардал болон тусгаарлах байрны зардлыг иргэн өөрөө хариуцна.
Европын холбооноос ирэх хүндэтгэх шалтгаантай иргэдийг Москва, Истанбулаар тусгай үүргийн онгоцоор авахаар ажиллаж байгаа аж.