Нийт хээлтэгч малын 2.3 хувь нь төллөжээ
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд нийт 1.2 сая толгой хээлтэгчээс өнөөдрийн байдлаар 2.3 хувь нь төллөсөн байна. Тодруулбал, ингэ 70, гүү 1143, үнээ 3998, хонь 10833, ямаа 7405 толгой төллөсөн гэж аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газраас мэдээлэв.
Жилийн эцсийн мал тооллогоор аймгийн хэмжээнд 2.6 сая толгой мал тоологдсоноос 45 хувийг хээлтэгч мал эзэлж байгаа юм.
Аймгийн хэмжээнд энэ онд 1.2 сая толгой хээлтэгч малаас 1,029,535 толгой төл мал хүлээж авах төлөвлөгөөтэй байна.
Montsame.mn