“Нөөцийн мах”-ны чанар захуудын махны үнийг "өсгөж" байна
Махны үнэ өсч байна, өндөр байна гэж зарим худалдан авагчид хэлж байгаа ч өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад харин ч тогтвортой байгааг худалдаачид хэлсээр байгаа.
Тэд "“Нөөцийн мах чанартай бол махны үнэ буурдаг. Гэтэл энэ жил ерөөсөө буурахгүй байгаа нь “Нөөцийн мах” жаахан тааруу байгаа юм байна гэх дүгнэлтэд хүргээд байна" гэж тайлбарлах аж.
Үнэндээ “Нөөцийн мах аль ч дэлгүүрт орсон хөргөгч дүүрэн байх бөгөөд иргэд эргүүлж тойруулж хэдэнтээ хараад авахгүй гарч явах тохиолдолд олон байгааг худалдагч нар хэлж “Энэ мах нь зарагдахгүй бол яана” гэх айдастай байгаагаа ч нуугаагүй юм.
Энэ жил “Нөөцийн мах”-ыг 279 цэгт худалдаалж байгаа билээ.