Коронавирусаар шинж тэмдэггүй өвчлөх нь нэмэгдэж байна

Хүн амын дунд COVID-19 халдварын шинж тэмдэг илрэхгүй буюу шинж тэмдэггүй халдвар тээгчид их байгааг улс орнууд мэдээллэж байна. Дэлхийн нийтэд COVID-19 халдварын батлагдсан нийт тохиолдлын 30-40 хувь нь шинж тэмдэггүй хэлбэрээр явагдаж байгааг эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Тухайлбал Исланд улсад лабораторийн шинжилгээгээр батлагдсан тохиолдлуудын 50 хувь нь шинж тэмдэггүйбайсан. Мөн АНУ-д халдвар тээсэн нь батлагдаад байгаа нийт тохиолдлуудын 25 орчим хувь нь шинж тэмдэг илрээгүй аж. Харин БНХАУ-д 1541 ийм тохиолдол бүртгэгдсэн байна.
Шинж тэмдэггүй өвчтөнүүдийг өвчтөний ангилалд бүртгэхгүй байсан бол өчигдрөөс буюу дөрөвдүгээр сарын 1-ээс зарлаж эхэлжээ.
COVID-19 халдварын эсрэг вакцин, эмчилгээний үр дүнтэй эм бэлдмэл гараагүй байгаа энэ үед хөл хорио тогтоож, зайнаас харьцаж буй нь хамгийн үр дүнтэй хамгаалалт гэж АНУ болон Европын орнууд үзээд байгаа юм. Иймд иргэдийг амны хаалтаа тогтмол зүүж, шаардлагагүй бол гэрээс гарахгүй байхыг эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.
Б.Хонгорзул
скачать dle 12.0

Холбоотой мэдээ