Коронавирусийн халдвар шинж тэмдэггүй илэрхээс гадна дусал болон өтгөнөөр дамжиж байна

Шинж тэмдэггүй тохиолдлын тоо хэд хэдэн оронд бүртгэгдсэн бөгөөд ялангуяа |0-15| насны хүүхдүүдийн 80 гаруй хувь нь хөнгөн хэлбэрээр илэрч, эргээд нян вирус тээж бусдад халдааж байна гэж ДЭМБ-аас мэдэгдсэн байна.
“Харин эмнэлгийн ачаалал, эрүүл мэндийн ажилтны хэрэгцээ эрс нэмэгдсэнээс болж эмнэлэг ачааллаа даахгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэлтэй болж байна. өмнөх дэгдэлтээс харахад эмнэлэг хэт их ачаалалтай ажиллах үед дархлаажуулалт, халдвар болон эмчлэгддэг өвчний улмаас амь насаа алдах тохиолдол эрс нэмэгдсэн. Тиймээс хүн амдаа нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх хэрэгтэй” гэж ДЭМБ-ын ерөнхий захирал онцолсон байна. Нэн шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээ гэдэгт дархлаажуулалт, жирэмсэн эмэгтэйн хяналт, халдварт болон халдварт бус өвчин, сэтгэцийн өвчин, мэс засал гэх мэт өдөр тутамдаа хийдэг олон үйлчилгээнүүд ордог байна.