Шахмал түлшний 3 агуулахыг нийслэлийн өмчид бүртгэв

Улаанбаатар хотын иргэд энэ жил сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр агаарын агаарын бохирдол өнгөрсөн өвөлтэй харьцуулахад  50 хувиар буурсан үр дүнтэй байгааг мэргэжлийн  байгууллагууд хэлж  байгаа.
Тэгвэл тэрхүү сайжруулсан түлшийг хадгалах  5 агуулахыг  Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт  барихаар шийдвэлэсэн бөгөөд нэг бүрийн үнэ нь 750 сая төгрөгийн өртөгтэй. Тэдгээр 5 агуулахын 3-ыг нь Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт барьж ашиглалтад оруулсан бөгөөд нийслэлийн өмчид бүртгэж авсан байна.
Агуулахын барилгуудад аюулгүй байдлын үүднээс галын дохиоллын систем болон хяналтын иж бүрэн камер суурилуулсан ажээ. Мөн оффисын өрөө, амралтын өрөө, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө зэрэг ажилчдад зориулсан өрөө тасалгаатай бөгөөд 1000 тн түлш нөөцлөх багтаамжтай, 50 тоннын даацтай авто пүүтэй ажээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ