Сингапурт суугаа ЭСЯ-нд түр хугацанад очихгүй байхыг анхааруулав
Монгол Улсаас Сингапур улсад суугаа Элчин сайдын яам байрлах “Parkview Square” барилгад шинэ төрлийн коронавирусний халдвар илэрчээ. Тус барилгад ариутгал хийх хугацаанд буюу энэ сарын 1-3-нд Элчин сайдын яамны байранд хүрэлцэн ирэхгүй байхыг тус яам анхааруулжээ.
Энэ хугацаанд консулын үйлчилгээг цахимаар үзүүлэх боломжийг иргэддээ бүрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд итгэмжлэл, тодорхойлолт зэрэг үйлчилгээг авах хүсэлтээ "mongolianembassy.sg@gmail.com" хаягт илгээхийг зөвлөсөн байна.
Мөн бусад үйлчилгээний талаар, аливаа заавар, зөвлөгөөг ЭСЯ-ны шуурхай утас 65-83534563 болон Facebook хуудсаар дамжуулан авч болох аж.
Montsame.mn