Элчин сайд Д.Ганхуяг БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын дэд захиралтай уулзав
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын дэд захирал Шюэ Жяньтай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр Элчин сайд Д.Ганхуяг БНХАУ-д шинэ төрлийн Коронавирус , олон хүн нас барж, Хятадын ард түмэн сэтгэл санааны их хохирол амссанд эмгэнэл илэрхийлэв. Мөн Хятадын Засгийн газар халдварт өвчний тархалтыг таслан зогсоох тууштай арга хэмжээ авч, богино хугацаанд үр дүнд хүрч байгааг тэмдэглэж, монголын тал найрсаг харилцаатай Хятадын ард түмнийг энэхүү хүнд хэцүү сорилтыг амжилттай даван туулж, чадна гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв. Энэ үеэр тэрбээр Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны хамт олны нэг өдрийн ажлын цалингийн хандивийг гардуулав.