Нийтийн эзэмшлийн зам, талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна
Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу нийтийн эзэмшлийн зам, талбайн ариутгал, халдваргүйжүүлэлтийгэнэ сарын 3-ны өдрөөс эхлэн хийж эхэлсэн. Ариутгал халдваргүйжүүлэлтийг 2020 оны 04 дүгээр сарыг дуустал хугацаанд 7 хоногт нэг удаа тогтмол зохион явуулах ажээ.Орон нутгийн болон ТӨХК-дад ариутгал хийх зам, талбайг хуваарилсан байна.Дархан сум доторх64 км хатуу хучилттай авто замыгОнцгой байдлын газар,явган хүний замыг Дархан сум,“Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК, “Дарханы Дулааны цахилгаан станц”ТӨХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”ТӨХК, “ДарханыДулааныСүлжээ” ТӨХК, “Дархан Ус суваг” ХКхийж байгаааж. Харин жишиг хороолол, Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн, Дархан-50 цогцолбор, Дүүжин гүүр гэх мэт 72 байршилд байгаа тоглоомын талбайгНААҮГ тус бүр хариуцан ариутгал халдваргүйжүүлэлтийгхийждуусгажээ.Түүнчлэн аймгийн хэмжээндүйл ажиллагаа явуулжбуйаж ахуй нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн 50 метр газрыг ариутган цэвэрлэх ёстой.Уг ажлыг хийсэн талаарх мэдээлэл, баримтыг2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хийжмэргэжлийн байгууллагуудад өгөх үүрэгтэй аж. Хийгээгүй тохиолдолдМХГ, ОБГ-аас тухайн байгууллагуудад холбогдох хуулийн хариуцлагыг тооцох ажээ.