“Монгол дахь хятад иргэдийн энхтайван, эв нэгдлийг дэмжих” тбб-аас 30 000 ширхэг амны хаалт гардуулан өглөө

DSC0510.jpg
 “Монгол дахь Хятад иргэдийн энхтайван, эв нэгдлийг дэмжих” ТББ-аас өнөөдөр Улсын Онцгой комисст  27 сая төгрөгийн өртөг бүхий 30 000 ширхэг амны хаалтыг хандивлалаа.
Тус нийгэмлэг нь 2017 онд байгуулагдсан бөгөөд сайн үйлсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
  Энэ үеэр хүнд цаг үед Монгол улсын төр засаг, ард түмэн эв санаа нэгдэж БНХАУ-ын иргэдэд асар их туслалцаа үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлэн, хүн бүр хариуцлагатайгаар энэ өвчний ард гарна гэдэгт итгэлтэй байгаагаа уламжилсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ