Хар замын эвдэрсэн хагарсан хэсгийг нөхөж байна

"Улаангом тохижилт үйлчилгээ" Орон нутгийн төсөвт үйлчилгээний газраас Улаангом хот доторх хар замын эвдэрсэн, хагарсан хэсгийг нөхөх ажлыг хийж байна.

Тухайлбал, Ж.Баянмөнхийн гудамжбуюу “Элит-45”айлынорон сууцнычиглэлийн хар зам, АймгийнМузейн арынхарзам, Гурилын үйлдвэрийнчиглэлийн хар зам, Онцгой байдлын хэлтэс, “Цас тогтох” дэлгүүрийнчиглэлийнхарзам дагуухтом,жижиг хагархай цоорхойнуудыг зориулалтын хүйтэн асфальтаар нөхөж, засварлаж байна.Хүйтэн асфальтаар зам нөхөх нь байгаль орчинд ээлтэй, халуун хүйтэнд тэсвэртэй бөгөөд уламжлалт технологитой харьцуулахадхамаагүйзардал багатай, хийхэд цаг хугацаа их хэмнэдэгаж. Энэчлэн Улаангом хот доторх бүх хар замын хагархай цоорхойг хүйтрэхээс өмнө зориулалтын хүйтэн асфальтаар нөхөж, засварлах юм байна. Энэ зун хэд дахин орсон хүчтэй аадар борооны улмаас Улаангом хот доторх хар замуудад хагарал цоорол үүсээд байжээ.

Үүнээс гадна "Улаангом тохижилт үйлчилгээ" Орон нутгийн төсөвт үйлчилгээний газраасУвш хар уулын орчимд105 га талбайд тархсан хур хогийг хумьж, отвальдахажлыг хийж байна. Ялангуяа үхсэн, нядалсан малын сэг зэм, яс үс, машины хаягдал төмөр, кабин зэрэг овор бүхий хогийг зөөж тээвэрлэн дарж булшилж байна.Мөн ард иргэдийг дахин хог асгахаас сэргийлж 1500м урт зон татах, камержуулах, тэмдэгжүүлэх ажлыг хийж байгаа аж. Ингэснээрцэвэрхэнталбайд хог асгасан иргэн,аж ахуйн нэгж байгууллагыгхяналтын камерын тусламжтайгаар олж хуулийн дагуу хариуцлага тооцуулах юм байна. 

скачать dle 12.0

Холбоотой мэдээ