ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 8600 давжээ
ОХУ-д коронавирусний халдвар авсан нийт хүний тоо нэг өдрийн дотор 1175-аар нэмэгдэж, 8672 боллоо. ОХУ-ын 81 бүс нутагт халдварын тохиолдол бүртгэгджээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 86 хүн эдгэрснээр эмнэлгээс гарсан хүний тоо 580 болсон бол 5 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 63-д хүрсэн тухай тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.
“COVID-19” халдвар шинээр илэрсэн тохиолдлын тоо Москва хот, Москва мужид болон Санкт-Петербург хотод хамгийн их бүртгэгджээ. Тодруулбал, нэг өдрийн дотор Москва хотод коронавирусний халдварын 660 тохиолдол бүртгэгдсэн бол Москва мужид 95, Санкт-Петербург хотод 34 тохиолдол тус бүр илэрсэн байна.