Цахим захидлын уралдаанд амжилттай оролцсон сурагчдад шагнал гардуулав

Өнөөдөр цахим захидлын уралдаанд амжилттай оролцсон Г.Мядагмаадаймгийн Засаг дарга С.Насанбат баяр хүргэн өргөмжлөлийг гардуулан өглөө.“Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” үйл ажиллагааг тохиолдуулан зохион байгуулсан энэхүү цахим захидлын уралдаан нь томчуудын зүгээс хүүхдийн санал хүсэлтийг сонссон нэгэн чухал ажил болсноороо онцлогтойаж.Уралдаанд Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн ЕБС-ийн ахлах ангийн 890 сурагч оролцсон байна. Захидлыг нэг бүрчлэн уншиж 4 үе шатаар үнэлэн дүнг гаргажээ.
Зохион байгуулагчдын зүгээс шалгарсан захидлуудаар цахим эмхэтгэл гаргахаар бэлтгэж байгаа бөгөөд энэ нь эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгч багш нарт тус уралдаанд оролцсон хүүхдүүдэд тулгарч буй асуудлуудын талаар мэдээлэл өгөх, бусад сурагчид өөрт тулгарсан асуудлуудыг зөв шийдэх мэдлэг, гарцыг бий болгох ач холбогдолтойгэж дүгнэж байгаа ажээ.