Коронавирусийн оношилгоо, эмчилгээний талаар Хятадтай цахим хурал зохион байгуулжээ

Хурлын эхэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монгол Улсын Засгийн газраас Ковид-19 коронавируст халдварын дэгдэлтийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйл ажиллагаа, явцын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ цаг үеэ олсон, нэн чухал арга хэмжээ болж байгааг онцлон тэмдэглэж, хурлыг зохион байгуулахад идэвхи санаачлагатай оролцсон БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны хамт олонд талархал илэрхийлжээ.
Хурлын үеэр Бээжингийн их сургуулийн Ардын эмнэлгийн Амьсгалын болон амь тэнссэн үеийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Гао Жаньчэн Ковид-19 халдварын оношилгоо, эмчилгээний сэдвээр илтгэл тавьж, уг вирусийн халдварын талаар дэлгэрэнгүй танилцуулав. Хуралд оролцогчид дээрх болон өөрсдийн сонирхсон сэдвээр харилцан ярилцаж, асуулт, хариулт авцгаасан байна. Мөн цаашид уламжлалт болон цаг үеийн бусад шаардлагатай сэдвүүдээр цахим хурал хийх санал дэвшүүлснээр уулзалт амжилттай болж өндөрлөв.
Төр.мнТ.Алтанзагас