ЭМЯ: Эрхүү, Улаан-Үдэд бага насны хүүхэд коронавирусээр өвчилж байна
Эрүүл мэндийн яамнаас CoViD-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийд 1.8 сая хүн коронавирусээр өвчлөөд байна. Япон улсад 24 цагийн дотор 500 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ихэнх тохиололд эмнэлэгт эмчлүүлэхээр ирсэн хүнийг дагалдаж яваа хүмүүс халдвар авсан байна. Иймд шинжилгээ өгөх, эмнэлэгт үзүүлэхэд олноороо дагаж ирэхгүй байхыг зөвлөж байна.
ОХУ-д ням гарагт 2 000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 24 хүн нас баржээ. Эрхүү, Улаан-Үдэд бага насны хүүхэд коронавирусээр өвдөх нь их байна" гэв.