Сирид хиймэл амьсгалын аппарат хүрэлцэхгүй байна
“COVID-19” халдвар дэгдээд буй энэ үед Сирид хиймэл амьсгалын аппарат ихээхэн дутагдалтай байгаагаас гадна өрнөдийн орнуудын авсан хориг арга хэмжээ тоног төхөөрөмж нийлүүлэхэд саад учруулж, “Рукбан” дүрвэгсдийн хуаранд эрүүл ахуйн нөхцөл байдал ихээхэн санаа зовоож байна хэмээн дүрвэгсдийг Сири рүү буцаах штабуудын тэргүүн Михаил Мизинцев, Хусейн Махлюф нарын хамтарсан мэдэгдэлд дурджээ."Хүчин чармайлт гаргаж байгаа хэдий ч коронавирусний халдвар авсан өвчтөнүүдэд тусламж үзүүлэх, онош тавих нөөц бололцоо дэндүү хязгаарлагдмал байна. Сирид нэг өдөрт 100 орчим шинжилгээ хийж байна. Түүнчлэн эмнэлгийн байгууллагуудад ердөө 25 мянган ор байгаа бөгөөд хиймэл амьсгалын аппарат хүрэлцэхгүй байна” хэмээн мэдэгдэлд дурджээ.
Сирийн эрүүл мэндийг хамгаалах тогтолцоо байлдааны ажиллагааны үеүдэд ихээхэн хохирол амссан бөгөөд коронавирустэй тэмцэх зорилгоор энэ тогтолцоог зөвхөн гадны дэмжлэгээр л сэргээх боломжтой хэдий ч өрнөдийн орнуудын авсан хориг арга хэмжээнүүд нь эмийн бүтээгдэхүүнүүд, эмнэлгийн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэхэд саад учруулж байгааг мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.