УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас гарна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас гарч байгаагаа мэдэгдлээ. Тэрээр "МАХН-ын гишүүнчлэлээс гарах өргөдлөө албан ёсоор Н.Энхбаяр даргад хүргүүлж байна. Учир нь дөрөвдүгээр сарын 24-наас өмнө бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө өгч дууссан байх учиртай.Хэд хэдэн намд санал тавьсан учраас ирэх лхагва гарагт шийдвэрээ гаргана" гэлээ.