Нэг өрхийн 1-2 хүнд л хөнгөлөлттэй эм олгоно

Аймгийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн даатгалын тасаг, Өрхийн эрүүл мэндийн төв болон эмийн сангийн удирдлагууд хуралдаж  хөнгөлөлттэй  эмийн жор олгох журамд өөрчлөлт оруулжээ.   Журамд, сар бүрийн тавнаас цахимаар жор бичих, нэг өрхийн 1-2 хүнд л хөнгөлөлттэй эм олгохоор тусгасан байна. Мөн ӨЭМТ-үүдэд хуваарилсан эмийн сан руу иргэдийг илгээх, бүх эмийн сангийн санхүүжилтийг тэнцүү хуваарилах, зөвхөн тухайн хүнд эмчийн бичсэн онош, эмчилгээний заалтыг амбулаторийн картны тэмдэглэлийг үндэслэн олгохоор шийдвэрлэжээ. Тус аймагт хөнгөлөлттэй эмийн жороор үйлчилдэг 28 эмийн сан байдагТэдний санхүүжилт харилцан адилгүй байдгаас зарим эмийн сангийн ачаалал нэмэгдэх, эм нь хүрэхгүй байх асуудал үүсээд байсан юм. 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ