Иргэд, аж ахуй нэгж байгууллагууд ЭМЯ-нд хандив өргөв
Дэлхий дахинд тархаад буй “COVID-19” халдвараас улс эх орон, ард иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, үе шаттай зохицуулалт хийн, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй ЭМЯ-ны хамт олонд төрийн болон ТББ, аж ахуйн нэгж, хувь хүмүүс хандив өглөө.
БНХАУ-ын ӨМӨЗО-оос МУИС-д суралцаж буй оюутнууд 7 сая 289 мянган төгрөгийн үнэ бүхий N95 амны хаалт, халуун хэмжигч, вирусний эм /арбидол/, Худалдаа хөгжлийн банк 40 сая төгрөгийн үнэ бүхий амны хаалт, түргэн оношлуур, зайнаас халуун хэмжигч, Швед улсад суугаа иргэн П.Гандулам, Г.Балжинням нэг сая төгрөгийн зайнаас халуун хэмжигч, ЭМДЕГ-аас 4 947 274 төгрөгийн N95 амны хаалт, анхан шатны тусламжийн эмийн сан, чагнууртай даралтын аппарат, зөв аарц, Номин косметикс 2 сая 500 мянган төгрөгийн үнэ бүхий 500 ширхэг гар ариутгагч тус тус хандивлажээ.
Энэ үеэр эрүүл мэндийн салбарын ажлыг дэмжин, халуун сэтгэлийн хандив өргөсөнд талархаж буйгаа ЭМЯ-ны удирдлагууд илэрхийлсэн юм.