Г.Ариунбуян: Чартер нислэгт багтахын тулд эрүүл мэндийн шалтгаантай гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж байна

БНСУ-ын Хууль зүйн яамнаас шаардлага тус улсад визний хугацаа хэтрүүлээд саатуулах байранд саатуулагдсан 33 иргэнээ энэ удаагийн нислэгээрээ ав гэсэн шаардлага тавьж байгаа. Тэгэхээр БНСУ-ын талаас тавьж байгаа шаардлагыг бас бодолцож үзэхгүй бол болохгүй.
Хорт хавдартай 86 настай иргэнийг онгоцонд багтаасангүй гэсэн гомдлууд байсан. Тэр иргэн чартер нислэгт багтсан. Чартер нислэгээр ирэх иргэдийг сонгоход үнэхээр хүндрэлтэй байна. Жишээ нь, жирэмсэн эмэгтэйчүүдээс маш хэцүү сонголт хийсэн. Хоёр сартай жирэмсэн эмэгтэйг авах уу, зургаан сартай жирэмсэн эмэгтэйг авах уу гэдэг сонголттой тулсан. Тиймээс мэргэжлийн байгууллагаас зөвлөмж авч байгаа. Эрүүл мэндийн шалтгаантай гэсэн маш олон өргөдөл байсан. ЭМЯ, мэргэжлийн хүмүүс суугаад нотлох баримт бичгийг нь үзэж судлаад, хуурамчийг нь илрүүлээд шүүж гаргасан байгаа. Нэрсийг гаргахдаа бид нэг, нэгнийгээ хянаж байна. Тийм учраас тагнуул, цагдаагийнхныг оруулж байгаа шүү дээ" гэлээ.
