Төрийн нарийн бичгийн даргаа чөлөөлжээ
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнг Засгийн газрын хуралдаанаар /2020.04.29/ үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Д.Даваасүрэнг 2016 оны есдүгээр сард Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилж байв. Түүнийг ямар шалтгаанаар ажлаас чөлөөлсөн нь одоогоор тодорхойгүй байна.