С.Чинзориг: НДШ-ийн чөлөөлөлтөд хувийн хэвшлийг бүхэлд нь хамруулна

Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль, хуулийг хэрэгжүүлэх журмын талаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МАОЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар хамтран ийнхүү мэдээлэл хийсэн юм.
Сайд С.Чинзориг  "Засгийн газраас коронавирусийн халдвартай онцгой нөхцөл байдлын үед эдийн засгийг эрчимжүүлэх, ажил олгогч нарыг дэмжих, ажлын байрыг хадгалах, ажилчдын нийгмийн хамгааллыг саяжруулж, орлогыг дэмжих чигүлэлийн багц арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Энэ багц арга хэмжээний хүрээнд УИХ-аас хууль баталж, Засгийн газраас холбогдох журмыг нь баталж, дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хооронд НДШ-ээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалаас дэмжлэг үзүүлэх тухай хууль батлагдсан. Энэ хууль дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хооронд хэрэгжинэ. Хувийн хэвшлийнхэн энэ хуульд бүрэн хамаарна. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай ААН-үүд болон төрийн болон төрийн бус их сургуулийн багш ажилтнууд хамрагдах юм.  Төрийн бус байгууллагынхан бас энэхүү хуулийн хүрээлэнд хамаарч НДШ-ээс 6 сарын хугацаатай чөлөөлөгдөнө. 
Хууль болоод Засгийн газрын журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой хоёр зүйл дээр ойлголтоо нэгтгэж, байр сууриа илэрхийлж байна. Үүнд:
Коронавируст халдвар /СОVID-19/-ын онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан бүх аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг доголдож, орлого нь буурсанд тооцно.
Аж ахуйн нэгж, байгууллага нь хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажилтныг ажиллуулж байгаа бол ажлын байрыг хадгалж байгаа гэж тус тус үзнэ.
Түүнчлэн, сайн дураар даатгуулагчийн чөлөөлөгдөх нийгмийн даатгалын шимтгэлийн нэг сарын хэмжээ нь 56,700 төгрөг байна.
Аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийн 2020 оны 4-9 дүгээр сарын урьдчилан төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгоно.
Аж ахуйн нэгж, байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн cap бүрийн тайланг дараа сарын 5-ны өдрийн дотор цахимаар харьяа нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ.
Өчигдөр Монголын ажил олгогч эздийн холбоо, МҮЭ-ийн холбоо, МҮХАҮТ, Засгийн газар, ХНХЯ-ны удирдлагууд уулзаж, ойлголтоо ийнхүү нэгтгэж, энэ ажлыг хамтран зохион байгуулж, хяналт тавих, нэгдсэн заавар зөвлөгөө өгөхөөр санал нэгдсэн. Ингээд Сангийн сайд, ХНХ-ын сайдын хамтарсан тушаалаар НДШ-ээс чөлөөлөх, Ажилгүйдлийн даатгалын сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэхтэй холбоотой хууль, Засгийн газраас гарсан журмыг хэрэгжүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах, байнгын ажиллагаатай хамтарсан Ажлын хэсэг байгуулагдан ажиллахаар болж байна. Ажлын хэсгийг ХНХ-ын дэд сайд ахална. 
Энэ ажлын хэсэг 
Хууль, Засгийн газраас гаргасан журам, Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан зааврыг нэгдсэн ойлголттойгоор олон нийтэд түгээж, сурталчилна
Хууль, журмыг хэрэгжүүлэхэд нэгдсэн ойлголтоор чиглэл, зөвлөмж өгч ажиллана. 
Орон нутагт болоод ААН байгууллагууд дээр хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахаар санал нэгдсэн" гэв. 
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин "COVID 19-ийн эрсдэл бодитоор нүүрлээд яг 100 хонолоо. НДШ ААН-үүдэд томоохон дарамт болдог. Бүх ажилтныг ялгаварлалгүй хамруулж байгаад баярлаж байна. Хямралыг бид төр засагтай хамтран давна. НДШ-ийг чөлөөлөх талаар маш олон асуулт илгээж байна" гэв.        
скачать dle 12.0

Холбоотой мэдээ