Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийн шинэчлэл: Амьжиргааг нөхөн сэргэх төлөвлөгөө

Ландфил байгууламжийн талаарх төслийн (2016 онд ERM компанийн боловсруулсан) тайланд хогийн цэгээс хаягдал цуглуулж амьдралаа залгуулдаг цөөнгүй хүн байгааг тогтоосон байдаг. Төслийг хэрэгжүүлэх үед эдгээр хүмүүсийг хогийн цэгт нэвтрэхийг хориглох, ингэснээр тэдний амьжиргааны эх үүсвэр алга болж өөр хогийн цэг рүү шилжих эсвэл амьжиргааны өөр эх үүсвэр хайх шаардлагатай болно. Түүнчлэн Морингийн давааны хогийн цэгт бүх барилгын хог хаягдлыг шилжүүлж эхлэх болсонтой холбоотойгоор Нарангийн энгэрийн хогны цэг болон Цагаан давааны хогны цэг дээр хаягдал цуглуулдаг хүмүүсийн өрхийн амьжиргаанд ч мөн нөлөөлнө гэж үзэж байна.
Монгол Улсын хууль журам болон ЕСХБ-ны үйл ажиллагааны шаардлага 5 (Газар чөлөөлөлт, Албадан нүүлгэн шилжүүлэлт, Эдийн засгийн нүүлгэн шилжүүлэлт) - ын хүрээнд Төслийн талбараас хаягдал цуглуулж амьдардаг иргэдийг нөхцөлийг дордуулахгүй байх үүднээс Амьжиргааг нөхөн сэргээх хөтөлбөрийг боловсруулсан. Энэ хөтөлбөрт албан бус хаягдал цуглуулдаг хүмүүс болон худалдан авагчдад төсөл хэрэгжсэнээр үзүүлэх нөлөөллийн үнэлгээ хийж нөлөөллийг бууруулж тэдгээр иргэдийн амьжиргааг сайжруулахын тулд ямар арга хэмжээ авах тухай дурдсан.