Нийгмийн халамжийн чиглэлээр нийт 31.3 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон танхимын гишүүд мэдээлэл хийж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргааг нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Нийгмийн халамжийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай бага орлоготой иргэдэд хүнсний талон олгодог. Насанд хүрсэн 122 мянган иргэн сардаа 16 мянган төгрөг авдаг. Үүнийг 32 мянган төгрөг болголоо. 188 мянган хүүхдэд сар бүр найман мянган төгрөг олгодог. Үүнийг 16 мянган төгрөг болгохоор шийдвэрлэлээ. Энэ дэмжлэгийг тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хооронд хэрэгжүүлнэ” гэсэн юм.
Түүнчлэн нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 3600 өндөр настанд 188 мянган төгрөг олгодог. Үүнийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 288 мянган төгрөг болгожээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй 42500 иргэнд олгодог 188 мянган төгрөгийн дэмжлэгийг 288 мянган төгрөг болгосон байна. Ингээд өрх толгойлсон эцэг, эх, өнчин хүүхдэд, хөгжлийн бэрхшээлтэй, одой иргэн, ахмад настанд таван сарын хугацаанд 288 мянган төгрөгийн дэмжлэг олгох аж. Нийгмийн халамжийн чиглэлээр нийт 31.3 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ