Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг болно

Өнөөдрийн сонсууштай мэдээллийн нэг бол “2020 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянган төгрөг болгоно” гэх мэдээлэл байв.
Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг байдаг.
Юутай ч сар хагасын дараагаас эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байсан иргэд 100 мянган төгрөгөөр нэмэгдсэн цалинтай болох нь.
Цаашид ч Хөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоод хамтран төрийн албан хаагч болон хувийн хэвшилд ажиллагсдын цалингийн зөрүүг багасгахаар ажиллаж буй гэнэ.