Гал унтраах автомашиныг хүлээлгэн өглөө
Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газарт Япон улсын Такикава хотоос иж бүрэн тоноглол бүхий гал унтраах автомашиныг хүлээлгэн өгснийг аймгийн Засаг дарга Г.Ганболд гардууллаа.
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшиг осол, гал түймрийн голомтод үүрэг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлж хамтын ажиллагааны хүрээнд тус автомашиныг шийдвэрлэсэн байна.
Энэ үеэр Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Т.Мөнхдорж “Ард, иргэдийн аюулгүй амгалан тайван байдлыг хангах амаргүй үйл ажиллагааг ойлгон дэмжлэг үзүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүнг ахиулах, цаг үеэ олсон үнэтэй техник, хэрэгсэл өгч байгааг онцолж аймгийн Засаг дарга болон Япон улсын Такикава хотын захиргаанд талархлаа илэрхийлсэн юм” гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.