Төрийн албан хаагчдыг орон сууцаар хангана

Эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдыг орон сууцаар хангахаар болжээ.
Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцаар хангах тухай Засгийн газрын тогтоол батлагдсан байна.
Тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Коронавируст халдварын цар тахлын үед эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх орон сууцтай болгох тусгай хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх аргачлалыг нарийвчлан гаргаж батлахыг БХБ-ын сайд Х.Баделхан, НЗД С.Амарсайхан нарт үүрэг болгожээ.
Хөтөлбөрийг цаг алдалгүй боловсруулан хэрэгжүүлж, алба хаагчдыг богино хугацаанд орон сууцанд нь оруулахыг Монгол Улсын Ерөнхий сайд онцгойлон үүрэгдсэн байна.
Зах зээл дээр борлуулагдаж байгаа ашиглалтад орсон орон сууцнаас 1300-1500 хүртэлх айлын орон сууцыг худалдан авч тус орон сууцнуудад гэрээний дагуу албан хаагчдыг оруулна. Үүнд шаардагдах төлбөрийн эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх талаар Сангийн яам, Монголбанк, НОСК хамтран төсөл боловсруулж, шийдвэрлүүлэхийг даалгажээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ