“Буянт-Ухаа-2”-ын иргэд орон сууцанд орох батламжаа авлаа
Өнөөдөр “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдэд батламжийг нь гардууллаа. Тус хорооллын 30 хувийг энгийн түрээсээр, 30 хувийг нь таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр үлдсэн 40 хувийг нь газар чөлөөлөлтөд орсон иргэдийг орон сууцжуулахаар баталсан. Өнөөдөр энгийн түрээс болон түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцанд хамрагдах 580 айл ийнхүү батламжаа гардан авлаа.
“Нийслэлийн орон сууцны корпораци” нь орлогод нийцсэн орон сууцны урьдчилгаа 30 хувийн төлбөр бүрдүүлж чадаагүй тогтмол орлоготой, боловсролын олон шатлалын, иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд ажиллаж, амьдрах орчин нөхцлийг бий болгох зорилгоор Улаанбаатар хотыг тойрсон 10 байршилд бүтээн байгуулалтын ажил явуулж байгаа юм. Үүний нэг нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах "Буянт-Ухаа 2" хороолол юм.