Зургаадугаар сард тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд сонгуульд санал өгөх боломжгүй

Тэрбээр “Зургаадугаар сарын 24-нд УИХ-ын сонгуулийн санал хураалт болно. Энэ үеэр гадаадаас иргэдээ авчрах ажлыг зогсооно гэдэг ташаа мэдээлэл яваад байгаа. Ийм зүйл болохгүй гэдгийг хэлье. Сонгуулийн ерөнхий хороотой урьдчилан тохиролцоод тусгаарлалтын байранд байх хугацаанд санал өгөх боломжгүйг харгалзан үзээд Цар тахлын эсрэг нэг удаагийн хуульд заасан үндэслэлээр зохицуулна. Өөрөөр хэлбэл, зургаадугаар сард, сонгуулийн өмнө ирж тусгаарлагдаж байгаа иргэд сонгуулийн санал өгөх боломжгүй” гэв.
Б. ЦэнгэлмааТӨР.МН