ЭЕШ-д хэлний хичээлийг сонсож ойлгох чадвар сорьсон даалгавар оруулахгүй
Элсэлтийн ерөнхий шалгалтыг долоодугаар сарын 2-5-нд зохион байгуулахаар төлөвлөсөн. Гэхдээ ковид-19 цар тахлын улмаас 2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтад дараах өөрчлөлтүүдийг оруулсан.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 139 дүгээр тогтоолын дагуу 2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэлбичгийн шалгалтыг авахгүй.
Монгол хэл, англи хэл, орос хэлний хичээлийн сонсоод ойлгох чадвар сорьсон даалгаврыг оруулахгүй зэрэг өөрчлөлт оруулсан байна.
CoVid19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор шалгуулагчид нэг танхимд 1.5-2 метрийн хоорондын зайтай байрлуулсан ширээ суудалд сууж, шалгалтаа өгөх аж. Улмаар нэг танхимд 12-оос илүүгүй шалгуулагч суухаар нийт 85 шалгалтын байрыг бэлтгэсэн байна.
Одоогоор Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг батлаагүй байгаа аж.