Монгол Тувад 35.8 сая төгрөгийн тусламж үзүүллээ

Нийт 35.8 сая төгрөгийн (900 мянган рубль) тусламжид эмнэлгийн ажилтнуудад зориулсан амны хаалт, бээлийнээс гадна Монголд үйлдвэрлэсэн хамгаалах хувцас байлаа.
Энэ тусламжийг Монголын эмэгтэйчүүдийн холбооны Увс аймаг дахь салбараас санаачлан зохион байгуулж, 275 бизнес эрхлэгч, 56 байгууллага, компани, нутгийн иргэд оролцжээ.
