Дүүргийн онцгой байдлын хэлтсийн дарга томилогдлоо
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргаар Г.Баатар томилогдлоо. Г.Баатар нь Цэргийн нэгдсэн дээд сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль, ШУТИС-ийг эдийн засгийн ухааны магистр, Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Эдийн засагч, хуульч, эрх зүйч мэргэжилтэй.
Хурандаа Г.Баатар нь 1991-1995 онд Зэвсэгт хүчний 298 дугаар анги Морьт тусгай хорооны ар тал, аж ахуйн дарга, 1995-1997 онуудад Зэвсэгт хүчний 256 дугаар анги хадгалах тасгийн инженер, тасгийн дарга, 1997-2001 онуудад Ган зам ХХК-д хуулийн зөвлөх, 2005-2006 онд Онцгой байдлын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2006-2007 онд Онцгой байдлын ерөнхий газрын хяналт мониторингийн төвд ахлах мэргэжилтэн, 2007-2008 онд ОБЕГ-ын Тамгын газарт хуулийн зөвлөх, ахлах мэргэжилтэн, 2008 оноос Улсын нөөц, сэргээн босголтын газрын нөөцийн хэлтсийн дарга, 2012-2015 онд Онцгой байдлын ерөнхий газрын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, 2015 оноос Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байгаад Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргаар томилогдон ирж байгаа юм. Тэрээр төрийн албанд 30 дахь жилдээ ажиллаж байна.