Хамтарсан шалгалт зохион байгуулла
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллага иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ иргэний үнэмлэх, энгийн болон дипломат, албан паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээ барьцаалсан байгаа эсэхэд шалгалт явууллаа. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд хариуцлага тооцох, дахин энэ төрлийн зөрчил гаргахгүй байхад чиглэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор уг шалгалтыг Прокурорын газар, Цагдаагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс хамтран уг шалгалтыг зохион байгуулсан.
Шалгалтаар барьцаалан зээлдүүлэх газар, хүнсний дэлгүүр, ТҮЦ, зочид буудлын чиглэлээр үйлчилгээ эрхэлдэг 329 иргэн, ах ахуй нэгж хамрагдлаа. Үүгээр зөрчилтэй 30 цэгээс 109 ширхэг иргэний бичиг баримтыг зохих журмын дагуу тэмдэглэл үйлдэн хураан авлаа. Хяналт, шалгалтыг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулиудыг удирдлага болгон явуулсан юм.