Хадгалах хугацаа дууссан 6.3 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгав

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас МХЕГ-ын даргын баталсан 01/13 дугаар удирдамж, аймгийн Засаг даргын А/134 дугаар захирамжийн дагуу Эрдэнэбулган сумын хүнсний худалдааны цэгүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сарын 13-нд хийж, улсын байцаагчийн 22 актаар нийт 280 нэр төрлийн 2719 ширхэг, 106.9 кг хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч ийнхүү устгасан байна. Зөрчил гаргасан ААН, байгууллага, иргэдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцсон байна.