Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн 7, 19-р хороодод ажиллаа

"Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн” нь 2019 онд байгуулагдсан бөгөөд олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбай, 400метр гүйлтийн зам, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах "Эрдмийн задгай театр”, ногоон байгууламж бүхий соёл амралтын томоохон цогцолбор юм. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл эдгээр байгууламжийн үйлчилгээг жигд хүртээмжтэй, нийтэд ил тод, иргэдийн санал хүсэлтэд тулгуурласан үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.











