Төрийн тусгай хамгаалалттай барилгуудаас 78 зөрчил илрүүлжээ
Онцгой байдлын ерөнхий газраас обьектуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт хийдэг. Энэ дагуу Төрийн тусгай хамгаалалттай барилга байгууламжуудад дээрх шалгалтыг хийжээ. Гэнэтийн шалгалтад "Их тэнгэр” цогцолбор харшууд, "Ерөнхийлөгчийн өргөө”, БХБЯ, МХЕГ, БОАЖЯ, УУХҮЯ, СЕХ, ШӨХТГ, СЯ, НХЯ, ЗТЯ, ХЗДХЯ, ХХААХҮЯ, ГХЯ, ЭХЯ, СЗХ, ҮАГ, Үндэсний Дата төв зэрэг байгууллагын барилга байгууламжийг хамруулахад 78 зөрчил дутагдал илэрчээ. Улмаар шалгалтын явцад газар дээр нь 11 зөрчлийг арилгуулан, бусад зөрчлийг арилгуулахаар Засгийн газрын байр хариуцсан холбогдох албан тушаалтан, яамдад Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн танилцуулгыг хүргүүлэхээр ажиллаж байгаа аж.
Тодруулбал, объектын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төлөвлөөгүй, барилга байгууламжид зарлан мэдээлэх ба нүүлгэн шилжүүлэлтийн тоног төхөөрөмж, систем төлөвлөөгүй, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл зэрэгт техникийн үйлчилгээ хийж, ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангаагүй зэрэг зөрчил илэрсэн байна.
Мөн хуулийн холбогдох заалтыг зөрчиж барилга байгууламж, обьектын хийц бүтцийг өөрчлөх, өргөтгөл хийх, авралтын зам гарцыг хаасан, гал унтраах автомат төхөөрөмж болон галын дохиоллын систем суурилуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.