Ховд аймгийн Зэрэг, Манхан суманд ажиллав


Харин алба хаагчдад ОБЕГ-ын Бодлого, зохицуулалт хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр “Гамшгаас хамгаалах тухай хууль”-д орсон нэмэлт, өөрчлөлт, хууль эрхзүйн шинэчлэлийн талаар танилцуулгыг хийж, мэдээлэл өглөө.

Энэ үеэр хошууч генерал Т.Бадрал Онцгой байдлын байгууллагын удирдлагын зүгээс алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч ажиллаж ирснийг онцлон дурьдаад алба хаагчид ч ажиллах орчин нөхцлөө сайжруулах, дотоод нөөц бололцоогоо ашиглан нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд идэвх санаачлагатай ажиллахыг үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.