АНУ-аас авчирсан олдворуудыг музейд байршуулжээ

Хэн, хэзээ малтаж, ухаж төнхөөд аваад явчихсан нь үл мэдэгдэх Протоцератопс, Тарбозавр батаар, Гобихадрос үлэг гүрвэлийн бүлэгт хамаарагдах олдворуудыг сар орчмын өмнө  эх орондоо авч ирсэн.Дэлхийн шим ертөнцийн түүхийн баримт болох эдгээр ховор олдвор нь  Монгол Улсын эртний амьтан, ургамлын сан хөмрөгт ихээхэн ач холбогдолтой бөгөөд эдгээр олдворуудыг Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт шилжүүлээд байгаа билээ.
Гэсэн хэдий ч эдгээр олдвор нь хэзээ, хаанаас, газрын гадаргын ямар үе давхаргаас олдсон зэрэг эртний шим судлалын хамгийн чухал анхан шатны суурь мэдээлэл нь алдагдсан учраас тэдгээрийг тогтоож, баталгаажуулах бөгөөд ингэснээр шинжлэх ухааны болон танин мэдэхүйн эргэлтэд оруулах боломжтой болох юм.
Уг олдворуудыг Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам болон Гааль, хил хамгаалах байгууллагууд 2016 оноос хойш тасралтгүй хамтран ажилласны үр дүнд АНУ-д хураагдаад байсныг ийнхүү авч ирсэн билээ.



скачать dle 12.0

Холбоотой мэдээ