Шар өнгөтэй ховор яст мэлхий олджээ

Тэрбээр яст мэлхийг олсон даруйдаа гэртээ аваачсан бөгөөд энэ талаар ой хамгаалалтын мэргэжилтнүүдэд мэдэгдэж түүнийг хүлээлгэн өгчээ.

“Энэ төрлийн яст мэлхий маш ховор” болохыг Ан амьтан, Биологийн олон янз байдлыг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Сиддхарта Пати мэдэгдсэн ба “Энэ байдал нь нэг төрлийн өвчинд хамаарагддаг, тирозины пигмент нь бүрэн эсвэл хэсэгчлэн байхгүй гэдгээрээ онцлог юм” хэмээн тайлбарласан байна. Одоогоор мэдэгдэж байгаа зүйл гэвэл энэхүү яст мэлхий нь насанд хүрсэн буюу 2-оос дээш настай гэжээ. Мөн мэргэжилтнүүд түүнээс хэд хэдэн төрлийн шинжилгээ аван, байгальд нь буцаан тавьжээ.
Энэ төрлийн зүйлийн усны амьтад Пакистан, Шри Ланка, Энэтхэг, Балба, Бангладеш, Мьянмар зэрэг улсаас олдож байсан түүхтэй байна.