Энэ онд 19 минжийг байгальд нутагшуулахаар тавьжээ

Минж нэн ховор амьтны төрөлд ордог. Монгол Улс төдийгүй олон улсын хэмжээнд ховордох зэрэглэлд орсон, бүс нутгийн хэмжээнд устах аюулд өртөөд байгаа амьтан юм. Энэ бол НБОГ-ын харьяа Минж нутагшуулах төв. Бид минж асрагч Т.Ганзоригтой уулзлаа. Тэд энэ онд 19 минжийг туул голд нутагшуулсан гэнэ. Шөнөжин ажлаа хийж үүрээ засах гэх мэтээр ажилладаг минж өдрийн цагаар голдуу унтдаг, амьдралынх нь нөхцөлийг тааруулахаас эхлээд нарийн асуудал их гэлээ. Харин бусад төрлийн амьтдыг бодвол минж хамгийн гэр бүлсэг амьтан гэж тодорхойлсон юм. .JPG)
Минж асрагч Т.Ганзориг “Минж их гэр бүлсэг амьтан. Үр хүүхдээ хамтран тэжээнэ амарна. Үүрээ барихаас эхлээд бүгдээрээ гэр бүлээрээ хамтран ажилладаг маш ажилсаг амьтан” гэв.
Минж нутагшуулах төвд 40 гаруй минж байна. Жил бүр нас бие гүйцсэн минжийг байгальд нутагшуулж байгаа гэлээ. Нас биед хүрсэн минж 25 кг жинтэй байдаг. Харин нутагшуулсан минжний тоо толгой өсөж байгаа эсэх, амжилттай нутагшсан эс эхийг хэрхэн хянадаг талаар тодрууллаа..JPG)
Нийслэлийн байгаль орчны газрын биологич Б.Тэнгис “Бид зуны улиралд минжээ нутагшуулан өвөл нэгдүгээр сард судалгаа хийдэг. Минж маань өөрөө шөнийн амьтан учраас түүнийг нутагшуулсан газрын модны мэрдэс шинэ хуучин эсэхийг нягтлан шалгадаг. Мөн ойр орчимдоо овоохой, далан барьж уу гэдгийг ул мөрөөр нь нягтлан нутагшилт хэр байгааг шалгадаг” гэлээ.(1).jpg)
(1).jpg)
Энэ онд өмнөх онуудаас хамгийн олон төл буюу 21 төл авсан тул нас биед хүрсэн 8 бүлийн 19 минжийг нутагшуулж тодорхой байршлуудад хөдөлгөөн мэдрэгч камер суурилуулжээ.