Монголын улаан загалмай нийгэмлэг, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Улаан загалмайн байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

 Монголын улаан загалмай нийгэмлэг, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Улаан загалмайн байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
Гэрээний хүрээнд дараах хүмүүнлэгийн ажлыг ирэх 4 жилд хамтран хэрэгжүүлэх юм:
- Нүдний болор цайх өвчтэй 3000 хүнийг \жилд 500 орчим хүн\ үнэ төлбөргүй болор суулгах мэс заслын эмчилгээнд хамруулна.
- Эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх 1000 сургагч багшийг олон улсын хөтөлбөрийн дагуу бэлтгэнэ.
- Нүдний нарийн мэргэжлийн 50 эмчийг БНХАУ-д мэргэшүүлэх сургалтанд хамруулна.
- Замын хөдөлгөөний ослоос урьдчилан сэргийлж, холын замд яаралтай тусламж үзүүлэх 2 төв байгуулах юм.
Гэрээ зурах цахим хуралд Монгол Улсын Шадар сайдын Ажлын албаны дарга Л.Саянаа, Эрүүл мэндийн Дэд Сайд Ш.Анхмаа, Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Дэд Ерөнхийлөгч Б.Батцэцэг нар оролцов.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ